Гэрэл зургийг MPA.mn
Иргэн Б.Ононхангай болон нэр бүхий хоёр хуульч 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр болон олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн талаар компанийн нэр хүндэд халдсан буруу ташаа, худал мэдээллийг тарааж байгаа тул “Оюу толгой” ХХК-ийн зүгээс албан ёсны тайлбар, няцаалтыг хүргэж байна. Түүнчлэн, манай компанийн үйл ажиллагаатай холбоотой, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа, худал мэдээллийг удаа дараа түгээж буй иргэн Б.Ононхангай нь одоогоор “Оюу толгой” ХХК болон гэрээт компанийн ажилтан биш бөгөөд “Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээлэл өгөх, төлөөлөх эрх бүхий этгээд биш болно. Цаашид энэ мэт буруу ташаа, худал мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах үйлдлээ зогсоохгүй тохиолдолд бид холбогдох хуулийн байгууллагад хандаж, асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх болохоо албан ёсоор мэдэгдэж байна.
1. “Оюу толгойн уурхайд нэг сарын хугацаанд таван ажилтан нас барсан. Гэхдээ хэн ч мэдээгүй. Бас л нуусан” гэх мэдээллийн талаар:
Няцаалт: Оюу толгойн уурхайн цогцолборт үйлдвэрлэлийн ослын улмаас нэг сарын хугацаанд таван ажилтан амь насаа алдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Ковид-19 цар тахлын үеэр уурхайн цогцолборт хамт олноос маань эрүүл мэндийн шалтгаанаар, зуурдаар нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Бид орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажилласан ба талийгаачийн ар гэр, баг хамт олонд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсэн. Энэ талаар бид олон нийтэд мэдээлэх эрх бүхий байгууллага биш тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ба талийгаачийн гэр бүл, хамтран ажиллагсдад хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье.
2. Оюу толгойн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, дүрэм журмын талаар:
Тайлбар: Өнөөдрийн байдлаар Оюу толгойн уурхайд нийт 21,000 гаруй ажилтан ажиллаж байна. Нийт ажилтнууддаа эрүүл, аюулгүй, аливаа дарамтаас ангид ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь ямагт бидний нэн тэргүүний зорилго байдаг. Аюултай санагдсан аливаа ажлыг шууд зогсоож, ахлах ажилтандаа мэдэгдэх эрх ажилтан бүрт бий. Энэ хүрээндээ шат дараалсан эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид нийт ажилтныхаа бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих ‘Ажилтанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр’-өөр сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна спортоор хичээллэх, бүжиг, хөгжмийн дугуйлан зэрэг алжаал ядаргаагаа зохицуулах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхэд зориулсан орчныг бүрдүүлсэн. Алжаал ядаргаанаас сэргийлж цалинтай амрах боломжоор хангадгаас гадна эрүүл мэнддээ зориулан жилдээ 10-90 хоногийн цалинтай чөлөө авах боломжийг олгодог. Түүнчлэн “Оюу толгой” ХХК нь бүх ажилтнуудаа эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал мөн амь насны даатгалд хамруулсан байдаг. Шинээр батлагдсан стратегийнхаа хүрээнд ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах ажлын орчныг улам сайжруулан ажиллах зорилтууд тавин ажиллаж байна. Мөн Оюу толгойтой холбоотой ёс зүйгүй үйлдэл, зохисгүй нөхцөл байдал, зан үйлтэй холбоотой аливаа санаа зовоосон асуудлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн хэн ч шүгэл үлээх/санал гомдол хүлээж авах тусгай хөтөлбөр MyVoice-т мэдээлж болно. Үүнд, одоогийн болон өмнө нь ажиллаж байсан бүх ажилтан, гэрээт гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, дадлагажигчид, хамтарсан түншүүд, бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ард иргэд, тэдний хамтран ажиллагсад, хамааралтай хүмүүс зэргийг дурдаж болно.
3. Ажилчид угаартсан гэх мэдээллийн талаар:
Няцаалт: 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Компанийн зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилтнуудыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад эрүүл мэндэд нь аюул тулгарсан, угаартсан, хордсон шинж тэмдэг бүхий ажилтан байхгүй болох нь эмчийн үзлэгээр тогтоогдсон. Ийнхүү эмчийн үзлэгийн дараа ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж эхэлсэн.
4. Гэрээт компаниудын ажилчдын цалин хөлсний талаар:
Тайлбар: “Оюу толгой” ХХК нь дэлхийд томоохонд тооцогдох зэсийн уурхайг барьж байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд төрөл бүрийн салбар, чиглэлээр мэргэшсэн, туршлагатай гэрээт компаниудаар холбогдох ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх шаардлагатай болдог бөгөөд эдгээр гэрээт компаниуд нь бие даасан хуулийн этгээд болохын хувьд тус тусын ажилтнуудад үйлчлэх цалин хөлс, түүнийг олгох нөхцөл, журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу баталж мөрдүүлдэг. Зах зээлийн зарчмаар ажилтны цалин хөлс нь тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн чадавх, боломж бололцоо, ажилтны мэдлэг мэргэжил, ажилласан жил, туршлага, ур чадвар, ажлын байрны онцлог гэх мэт олон зүйлээс хамааран өөр өөр байдаг. “Оюу толгой” ХХК нь өөр хуулийн этгээдийн ажилтнуудтайгаа харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнд заасан цалин хөлсний хэмжээнд хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.
5. Гадаад болон монгол ажилтнуудын цалингийн зөрүүний талаар:
Тайлбар: Оюу толгойн уурхайн 21,000 гаруй ажиллах хүчний 97%-ийг монгол ажилтнууд бүрдүүлж байна. “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа гадаад ажилтнууд нь Рио Тинто группийн бусад улсад байрлах салбараас томилолтоор ирж ажилладаг бөгөөд тухайн улсын хөдөлмөрийн зах зээлд тохирох албан тушаал, цалингийн ангиллын дагуу Рио Тинто групптэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө авдаг. Рио Тинто групп нь дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд улс тус бүрд байрлах салбарт тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр албан тушаал, цалингийн ангилал үйлчилдэг. Оюу толгой төслийн бүтээн байгуулалт нь Монгол Улсын хувьд шинэлэг төсөл бөгөөд зарим ажлын байранд эдгээр гадаадын туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлага зайлшгүй шаардлагатай байдаг. Гадаад мэргэжилтнүүд нь монгол ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэхэд туршлага, мэдлэгээ хуваалцаж, зааж сургах зорилготойгоор ажилладаг. Сүүлийн арван жилийн турш тууштай хөдөлмөрлөж, туршлага солилцож, суралцсаны үр дүнд олон монгол залуус маань гадаад мэргэжилтнүүдийн ажлыг гардан хийж чаддаг болсны зэрэгцээ Рио Тинтогийн бусад улс дахь төслүүд дээр гадаад мэргэжилтнээр очиж ажиллаж, туршлагаа хуваалцаж байна.
6. Ханган нийлүүлэгч шалгаруулах бодлогын талаар:
Тайлбар: “Оюу толгой” ХХК үндэсний болон олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагуудын тогтмол хяналт, шалгалтын доор худалдан авах үйл ажиллагаагаа Монгол Улсын холбогдох хуулийн дагуу дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явуулдаг. 2011 онд бид төслийн үйл ажиллагааны хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллах стратегийг боловсруулсан бөгөөд “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратеги маань үүний нэгэн хэсэг билээ. Тиймдээ ч үйл ажиллагааны 10 ам.доллар тутмын 9 ам.доллар нь Монгол Улсад зарцуулагдаж байна. Бид 2010 оноос хойш нийт 38.8 их наяд төгрөгийг татвар хураамж болон монголын компаниудад төлсөн төлбөр хэлбэрээр дотоодод зарцуулжээ. Бид худалдан авалтын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байхад тогтмол анхаарч ирсэн бөгөөд www.ot.mn цахим хуудсанд дэлгэрэнгүй мэдээлэл бий.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.