Гэрэл зургийг MPA.mn
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.01.04) болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
Нэр дэвшигч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсонтой холбоотой гарсан сул орон тоог Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор хэлэлцэж, сонгон шалгаруулалт зарлах ёстой байдаг. Дээрх сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Мөн хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулсан тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцэв. 2023 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс зарим шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105, 163, 211, 231 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд 4, нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

#шүүхийн ерөнхий зөвлөл, #Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557