Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385, 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ.
Улсын их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжаалах, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
НҮҮРСИЙГ БИРЖЭЭР, ХИЛ НӨХЦӨЛӨӨР БОРЛУУЛЖ, ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт 65 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр Ганцмод боомт нөхцөлтэй арилжааллаа.
НҮҮРС ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛСНААР 410.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТТЭЙ АЖИЛЛАВ
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу хил нэвтрэх С зөвшөөрөл олголтыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж, мэдээллийг компанийн цахим хуудаст байршууллаа. Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллав.
КОМПАНИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ, АШИГТ АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭВ
Компанид Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.доллар байсныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулав. ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авав.
УУЛЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨӨГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд Цанхийн зүүн болон Цанхийн баруун уурхайгаас нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 29.2 сая тонн нүүрс ачиж, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлэхээр байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын уул уурхайн салбарт гарсан дээд үзүүлэлт юм.
ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд уурхайн тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайн конвейрийн бүтээн байгуулалтын 2 төсөл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, газрын тос дамжуулах хоолой, цахилгаан станцын 4, төмөр замын 4, нийт 10 төслийг хэрэгжүүлж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВАХ ТУРШИЛТЫН ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖ ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР БАТЛУУЛАВ
Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэр нь жилд 2,000 тонн нүүрсийг хийжүүлэх замаар 950 тонн DME цэвэр түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН ТЭЗҮ БАТЛУУЛАВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь авто-конвейерийн хосолсон тээвэр бүхий мөчлөг-урсгал технологи буюу конвейерийн төслийг нэвтрүүлэхээр төлөвлөн Конвейерийн системийн ТЭЗҮ-г эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад байна. Тус төсөл нь хэрэгжиж эхэлснээр уурхайн тээвэрлэлтийн зардлыг 24 орчим хувиар бууруулах ба ХАБ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талуудтай юм.
ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ТЕХНИКИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн өмчлөлийн техник, тоног төхөөрөмжийн парктай болж гэрээт гүйцэтгэгчээс 100% хараат байдал болон үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах ажлын хүрээнд 2024 онд 22.1 сая.м3, 2025 оноос 58.8 сая.м3 уулын цулын ажил хийж гүйцэтгэх өөрийн өмчлөлийн техникүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Тус ажлын хүрээнд 2023 онд 1 ширхэг экскаватор, 9 ширхэг автосамосвал, 5 бульдозер, 2 автогрейдерийг нэмэлтээр хүлээн аваад байна. 2024 онд үлдсэн техник, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээн авснаар жилд 58.8 сая м3 уулын цулын ажлыг хийж гүйцэтгэх хүчин чадалтай болно.
КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭВ
“Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 457 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Олон улсад нэр хүнд бүхий “Мүүр Аудит” ХХК-тай 2023 оны 07 дугаар сард гэрээ байгуулан аудитын хяналт хийв.
УУРХАЙН АЖИЛЧДЫН АЯ ТУХТАЙ АМЬДРАХ, АМРАХ БАЙРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад орууллаа. “Эрдэнэс хотхон” нь тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай. Мөн 2023 онд Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборыг ашиглалтад оруулаад байна.

#Эрдэнэс Тавантолгой хк, #оны онцлох ажлууд,