Гэрэл зургийг MPA.mn

Дарь-Эхээс Арслантай гүүр хүртэлх Сэлбэ гол дагуу эргүүл хийхэд Сэлбэ гол нь зузаан мөсөн хучаас үүссэн байдалтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн. Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэж, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан халиа үүсэх нэмэлт шалтгаан болж байна.

Тэгвэл Халиа гэж юу вэ?
Халиа гэдэг нь хүйтний улиралд газрын гадарга дээр их, бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл. Хөрсний уснаас гадна гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг хэлнэ.

Нийслэлийн хэмжээнд халиа гүйх эрсдэлтэй цэгүүд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэр болох Баянхошуу, Сэлбийн голын хөндий дагуух Дарь-Эх, Долоон буудал, мөн Улиастай, Хөлийн гол гэх мэт байршлуудад гэр хорооллын айл өрхүүд шигүү суурьшсан нь өвлийн улиралд хөрсний ус халианд автах эрсдэлийг дагуулсаар байна.

Халиа нь ихэвчлэн 10-р сарын сүүлчээр үүсэж, өвөл, хаврын улирал буюу хоёрдугаар сар хүртэл идэвхжих, гуравдугаар сараас алдарч, улмаар тавдугаар сард бүрмөсөн хайлж дуусдаг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн тодорхой нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин үүсэх эрсдэл өндөр байдаг.

Иймд дээрх газруудаас зорчихдоо баталгаат зам, гүүрээр нэвтрэн гарахыг анхааруулж байна.

#Экологийн цагдаагийн алба, #халиа дошин, #Туул голын сав газрын захиргаа,