Гэрэл зургийг MPA.mn
ОБЕГ-т ирсэн аюултай үзэгдэл, нөхцөл байдлын хоногийн мэдээг хүргэж байна.
Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг халуун усны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-н халуун ус газрын 50х14 метрийн хэмжээтэй барилгын сауны хэсгийн тааз шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог 4 дүгээр баг /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т тус аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Mercedes Benz ACTROS-2551 LS” загварын чиргүүлтэй автомашин бүрэн шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багийн “Барчийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т 11.14-ний өдрийн 10:30 цагийн орчим 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 12.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн А-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт 11.14-ний өдрийн 10:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн А аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орц гал гараад байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 45 м2 2 өрөө байрны үүдний хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т 12.05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

#Онцгой байдлын ерөнхий газар, #хоногийн мэдээ,