Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо.
Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудтай, найман аймгийн 26 суманд зудархуу нөхцөлд шилжсэн байдалтай байна. Үнэлгээний мэдээллийг цаашид 10 хоног тутам шинэчилж гаргана. Зуншлага гантай, гандуу байсан говийн болон баруун бүсийн нутагт зудын эрсдэл өндөр, зуншлага сайтай ч намар их цас унасан төвийн болон зүүн бүс нутагт ч эрсдэл ихтэй байгаа нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрх 69.1 сая мал өвөлжүүлж, 17.2 сая толгой мал эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарч байна. Тэдгээрээс 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалтыг хийсэн нь өмнөх оноос 1.9 сая толгойгоор буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээн дэх мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малчдын өвс, тэжээл бэлтгэсэн байдал, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд 85.7 хувьтай хангагдсан байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны аравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар ирэх оны аравдугаар сар хүртэл бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо, хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлосны 40 хувь нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Түүнчлэн экспортын махны 11 хувь нь үхэр, 36 хувь нь адуу, 20 хувь нь хонь, 33 хувь нь ямааных байсан бөгөөд 86 хувийг БНХАУ, нэг хувийг ОХУ, найман хувийг Иран, хоёр хувийг Хонконг, үлдсэн хувийг бусад улс оронд гаргажээ. 2023 онд нийт 106.4 мянган толгой бог малыг 7.6 сая ам доллараар экспортолсон байна.
Махны нөөц бүрдүүлэлтийн хувьд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000 тонн мах бэлтгэн нөөцлөхтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллаж байгаа. Засгийн газрын 2023 оны 344 дугаар тогтоолоор “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг баталснаас гадна мах бэлтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, санхүүжилтийн эх үүсвэр болон зээлийн хүүгийн хөнгөлөлт, үйл ажиллагаа явуулах схем зураглалыг гарган, санхүүжилтийн гэрээний нөхцөлийг Монголбанктай хамтран шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа 44 аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулж, үхэр, хонины махыг бэлтгэн дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүртгэлтэй 18 аж ахуйн нэгж байснаас тус улсын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн аж ахуйн нэгжийг шинээр бүртгэж, импортын эрх олгожээ. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш арга хэмжээ”-г өнгөрсөн сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд 11 байршилд зохион байгуулж байгаа.
Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн хугацаанд ажлыг дуусгах, үйл явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турбогенератор ажиллаж байгаа бөгөөд системийн горим ажиллагаа хэвийн байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 93 МВт буюу 6 хувиар өсөх тооцоололтой. Өвлийн ачааллын горимын үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед хэрэглэгчдийг хязгаарлаж болзошгүй юм.
Шатахуун хангамжийн хувьд ОХУ-д хориг тавьсан өдрүүдэд импорт хийгдээгүй, өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө амжилттай давсан. Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тонн байдаг. 2023 оны арваннэгдүгээр сарын эхний 28 хоногт 102.6 мянган тонн дизель түлш импортолсноос 57.4 мянган тонныг ОХУ-ын “Роснефть”, 17.3 мянган тонныг “НефтеХимСервис” компаниас, 26.5 мянган тонныг бусад нийлүүлэгчээс, 6.1 мянган тонныг БНХАУ-аас авчээ. ОХУ-ын нутаг дэвсгэрт явж байгаа шатахуунтай вагонуудыг шуурхай татан авах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. БНХАУ-аас 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 3500 тонн дизель түлш орж ирсэн, арваннэгдүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тонн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тонныг долоо хоногийн дотор хилээр оруулж ирэх төлөвтэй.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 279 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 03 тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын албан даалгавар, хуралдааны тэмдэглэл зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангасан. Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 78.5 хувьтай бэлтгэсэн. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан махны экспортод квот тогтоохгүй байх, өвсний экспортыг 2023 оны есдүгээр сарын 05-наас хязгаарлах, малын тэжээлийн экспортыг 2023 оны арванхоёрдугаар сарын дундаас 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр “Өвлийн идэш” арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил тэжээлийн ургамлын тариалалтад зориулан үрийн болон техникийн дэмжлэг үзүүлж, өвөлжөө, хаваржаанд тариалах сургалт явуулсан. Үүний үр дүнд улсын хэмжээнд 111 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж, 240 мянган тонн ногоон тэжээл хураасан нь өмнөх оноос 40 хувиар их байна. Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн үед шатахуун хангамжид экспортын хориг гэх мэт хүндрэл үүсэж байгаа ч Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны зүгээс өдөр, цаг бүрээр бодитой мэдээллийг авч шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулах зорилгоор 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВтц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцыг 2023 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс ажиллагаанд залгахаар төлөвлөөд байна. Амгалан дулааны станцын 116 МВт-ын хүчин чадалтай шинэ зуухны өргөтгөлийг 2024 оны нэгдүгээр сард ажиллагаанд залгаж Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Засгийн газраас өвөлжилттэй холбогдох арга хэмжээг авч байна. Мөн стандартын шаардлагыг хангах шаардлагыг тавьж байгаа гэсэн юм.

#Өвөлжилтийн бэлтгэл ажил, #УИХ, #УОК, #Шадар сайд,