Гэрэл зургийг MPA.mn

105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ. 18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна.

Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг.

Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

#шатар, #Шатар дахь хүйсийн эрх тэгш,