Өнгөрсөн хоногт ОБЕГ-т хүний үйл ажиллагаатай холбоотой дараах ослын дуудлага бүртгэгдэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /36 настай, эрэгтэй/-ий , “Бенз” загварын автомашиныг, З /56 настай, эрэгтэй/-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн О /36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:30 цагт аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т “Асгат” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Төв аймгийн Баян сумын Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцагаан сумын чиглэлд зорчиж явсан Портер загварын автомашин /3 хүүхэд, 2 том хүн/ цасанд сууж, төөрсөн тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хятадын дэрс” гэдэг газарт иргэн Н /45 настай эрэгтэй/-ийн “Портер” загварын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан байсныг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргаж 5 иргэнийг Багахангай дүүрэгт хүргэсэн.

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүрхэн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 205 км, сумаас баруун хойд зүгт 20 км/-т Суудлын автомашинтай 3 хүүхэд, 2 том хүн цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын Баян багийн Засаг даргаар ахлуулсан алба хаагчид очиж тусаймгийн Иххэт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргаж 3 хүүхэд, 2 том хүнийг автомашинтай нь сумын төвд хүргэсэн.

#Онцгой байдлын ерөнхий газар, #хоногийн мэдээ,