“Монголын хөрөнгийн бирж” ХК 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан айлчлалын үеэр талууд энэхүү санамж бичгийг үзэглэсэн бөгөөд хоёр улсын зах зээлийг харилцан сурталчлах, зах зээлийг холбосон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, туршлага мэдээлэл солилцох зорилгыг агуулсан юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК, Шанхайн хөрөнгийн бирж хамтран 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, зах зээлийн оролцогчдыг хамруулсан "MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” өдөрлөгийг тус хотод амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай: “Дэлхийн санхүүгийн томоохон төв Шанхайн хөрөнгийн биржтэй 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөгийг виртуал хэлбэрээр зохион байгуулж байлаа. Түүнээс хойш Монголын хөрөнгийн зах зээлд ихээхэн дэвшил, ололт амжилcт гарсан. Тухайлбал, банкны шинэчлэлийн хүрээнд Монголын ТОП-5 банк МХБ-д бүртгэлтэй болж, зах зээлийн үнэлгээ гурав дахин өссөн. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж олон бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлж, түүхэн дээд амжилтуудаа шинэчиллээ. Мөн манай зах зээл олон улсын хөрөнгө оруулагчдад шаардлагатай тодорхой шалгуурыг хангасан тул 2023 оны 9-р сараас эхлэн “FTSE Russel”-ын “Хөгжиж буй” зах зээлийн ангилалд албан ёсоор орсон. Өдгөө Монголын хөрөнгийн бирж нь 7000 гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй компани болсон төдийгүй Монгол Улсын экспортын 90 шахам хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын түүхий эдийг арилжаалж эхэлснийг онцлоод Монголын хөрөнгийн зах зээлийн цаашдын ололт амжилт, хөгжлийн энэ цаг үед та бүхнийг Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахыг урьж байна” хэмээн хэллээ.
Тус өдөрлөгт “Монголын хөрөнгийн бирж”-д бүртгэлтэй компаниуд, зах зээлд оролцогч талуудаас “Хаан” банк, “Голомт” банк, “Монос хүнс” ХК, “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритиз ҮЦК” ХХК-ийн төлөөллүүд танилцуулга мэдээлэл хийсэн бол БНХАУ-ын талаас үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын сан зэрэг 70 орчим байгууллага оролцсон.
Үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал болон Шанхайн хөрөнгийн биржийн Глобал бизнесийн хорооны Дэд Ерөнхийлөгч доктор Фу Хау нээж үг хэлсэн бөгөөд МУ-аас Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болд “Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөв” сэдвээр, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Мөн энэ өдөр Шанхайн хөрөнгийн биржийн Дэд ерөнхийлөгч Ванг Бо, Глобал бизнесийн хорооны Дэд дарга Фу хау, Гадаад харилцааны газрын Дэд ерөнхийлөгч Ху Вен, Гадаад харилцааны газрын Ерөнхий захирал Жанг Бин, Гадаад харилцааны газрын Гүйцэтгэх захирал Жү Шөнг тэргүүтэй албаныхан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

#Монголын хөрөнгийн бирж, #Шанхай хот,