“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд хамтран гурван талт Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор энэхүү Санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан хөл бөмбөгийн талбай байгуулах,
- Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах,
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөл бөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх зэрэг ажлууд хийгдэнэ.

#Боловсролын ерөнхий газар, #Монголын Хөл бөмбөгийн холбоо, #БТСУХ, #“Эрүүл Монгол хүн”, #“Нийтийн хөл бөмбөг”,