УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/-ыг хэлэлцэж байна. 

Энэ үер УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нүүрсний түр хороонд ямар шалтгаанаар байн байн өөрчлөлт оруулаад байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр сайд ахалж байгаа. Гишүүд нь байн байн солигдоно, хуралдаа суудаггүй энэ хороо ажлаа хиймээр байна. Нүүрсний хулгайн асуудлыг хурдан шийдвэрлэж, шийдэх хэрэгтэй байна. Хэргийг шуурхайлах хэрэгтэй байна. Мөн нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай” гэлээ.

#онцолсон, #Б.Бат-Эрдэнэ,