Улаанбаатар-Улиастай чиглэлийн энэ сарын 9-ний өдрийн ОМ061 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Улиастай хотын цаг агаарын байдлаас шалтгаалан энэ сарын 11-ний өдрийн 11:10 цаг болгон хойшлуулжээ. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улиастай хотын "Доной" нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, хөөрч буух зурвасны нөхцөл болон алсын барааны харагдацыг хязгаарлан аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа тул тус чиглэлийн нислэгийн хуваарьт цагийг ийнхүү хойшлуулсан байна. 

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

#Завхан аймаг, #МИАТ,