Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд цаашид хог хаягдлын менежмент болон хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, шинэ санал, санаачилга гарган ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ харилцан илэрхийлсэн юм.
НЗДТГ болон Азийн сан нь төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, цахимжуулах, төрийн албан хаагчид, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн тус сангаас “Азид зориулсан ном /Books for Asia/” хөтөлбөрийг Монгол Улсад 1994 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын номын фондыг баяжуулан, бүх насныхны боловсролыг дэмжих зорилгоор анагаах ухаан, бизнес, эдийн засаг, уран зохиол, хүүхдийн, танин мэдэхүйн чиглэлийн 2500 орчим номыг энэ онд НЗДТГ-т хүлээлгэн өгсөн билээ. Мөн “Зүүн Хойд Азийн Хотын дарга нарын форум /Northeast Asian Mayors' Forum/”-ыг 2014 оноос эхлэн хоёр жил тутам хамтран зохион байгуулж ирсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС