Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Азийн сан, Голомт банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Ёс Зүйн Төв хамтран “SheTrades Mongolia Hub Beyond Your Border” арга хэмжээг зохион байгуулж байна. Олон улсын худалдааны төвийн /ITC/ дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub” нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимыг түшиглэн 2023 оны зургаадугаар сард байгуулагдсан.
Өнөөдрийн арга хэмжээ нь ”SheTrades Mongolia Hub”-ын үйл ажиллагаа, ОУХТ- өөс зохион байгуулдаг сургалт, семинар, эскпортын гарц, санхүүжилтийн шинэ боломжуудыг танилцуулах ба эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, өрсөлдөх чадвар, бүтээмжийг сайжруулж, олон улсын зах зээлтэй холбох зорилготой юм.
Арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Голомт банктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой “Women Owned” тохирлын тэмдгийг танилцуулна.
Мөн ”Азийн сан” ОУБ-аас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг танилцуулна. Тус платформоор дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох юм.
Түүнчлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төв Голомт банк, Азийн Сан бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал, хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийг хамтдаа түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулна.
Арга хэмжээнд нийт 200 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид оролцлоо.