Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилгоор “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хорооноос хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд хүний эрхийн боловсрол, сургалтын чиглэлээр ажилладаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 130 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, хүний эрх хамгаалагчид оролцсон.
Симпозиумыг нээж Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн үг хэлэв. Тэрээр оролцогчдод хандан боловсролын бүх шатны сургалтын байгууллагын хүний эрхийн боловсрол олгож буй сургалтын агуулга, арга зүйгээ “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас гарсан зөвлөмжид үндэслэн улам бүр боловсронгуй болгох, боловсролын салбарын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, сургалтын байгууллагын дотоод зохион байгуулалт, удирдлага, багш, оюутан, суралцагчдын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг Боловсролын ерөнхий хууль болон хүний эрхийн зарчимд нийцүүлэх, сургуулийн орчинд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд голлон анхаарч ажиллана гэлээ.
Оролцогчид хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргасан юм.
Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрууд үндэсний стратеги боловсруулах, түүний хэрэгжилт, хяналт, үнэлгээг зохицуулах үүрэг бүхий бүтцийг байгуулах, тэрхүү бүтэц нь холбогдох яамд, үндэсний бусад оролцогч талууд хамтран ажиллахаар заасан байдаг. Тиймээс хүний эрхийг хангах, хамгаалах талаар салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн боловсролыг албан боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулахад дуу хоолойгоо нэтгэж, хамтын шийдэлд хүрэх нь чухал хэмээн оролцогчид онцолж байлаа.

#БШУЯ, #хүний эрхийн үндэсний комисс, #“Монголын Эмнести Интернэшнл” ТББ,