Гэрэл зургийг MPA.mn
Нийслэлд шатахууны хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд өчигдрөөс бензин зарахгүй байгаа юм.
Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Манай мэргэжилтнүүд шалгалтаар гарсан. Асуудлыг тодруулж, нөөцийн мэдээлэл нэгдсэн байдлаар орж ирэхээр буюу үдээс хойш мэдээлэл өгөх болно. Шатахууны тасалдлын тухайд ОХУ-ын нийлүүлэлттэй шууд холбоотой. Ямартай ч одоогийн байдлаар 427 вагон хил дээр ирсэн байгаа. Хот руу тээвэрлэлт хийхэд тодорхой хугацаа шаардах учраас одоо үүсээд байгаа асуудал маргааш, нөгөөдрөөс хэвийн байдалд орчихно гэж харж байна. Цаашдаа энэ асуудал давтагдахгүй гэх баталгаа байхгүй учраас манай улс нефтийн үйлдвэрээ дариу ашиглалтад оруулах мөн БНХАУ-аас шатахуун авах зэрэг гарц хайж байна” гэлээ.