Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тархины харвалт өвчинд онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд жил бүрийн аравдугаар сарын 29-нийг “Харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс “Харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан “Хамтдаа сэргийлэхэд хялбар байна шүү” уриан дор зөвлөгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.
Мэдрэлийн тасгийн эрхлэгч П.Дуламрагчаагийн өгсөн мэдээллээр  өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн “Харвалтын нэгж” нь зүүн бүсийн аймгийн хүн ам буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд энэ төрлийн лавлагаа шатлалын тусламжийг үзүүлдэг юм байна.

Тэрбээр “Бид “Харвалтын нэгж”-ийг байгуулснаар энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болсон. Мөн харвалтын шалтгааныг тогтоох шинжилгээ буюу ангиографийн тусламж, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус нэгжээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Тиймээс хөдөлмөрийн насныхан тэр дундаа залуучууд тархины харвалтаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамрагдах, эрсдэлийн үнэлгээг хийлгэх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.  

Өдөрлөгийн үеэр эмч нар гэнэт толгой хүчтэй өвдөх, нүдэнд эд юмс давхарлаж харагдах, ярьж байхад үе ам, нүүр мурийх, мөчний хөдөлгөөн муудах, хэл яриа тултирах буюу ойлгомжгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөж байлаа. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин нь тархины цус харвах өвчний томоохон шалтгааны нэг болсон тул цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжиж байхыг анхааруулж өдөрлөгт оролцсон иргэдэд цусан дахь сахарын суурь үзүүлэлтийг нь хэмжиж, түргэвчилсэн аргаар хариу өгсөн.   

#эмя, #УХТЭ,