БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөх Ким Вон Жинийг илүүрхэн (11:0) илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны бөх, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Азийн хошой аварга Рахман Амузад Халили байх юм. Тэд энэ жилийн Ази тивийн дэвжээнд хүч үзэхэд Ираны бөх ялж байв.
Мөн өнөө орой эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

#Азийн наадам, #биеийн тамир спортын улсын хороо, #чөлөөт бөх,