Гэрэл зургийг MPA.mn
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7–ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцож байна.
“Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгийн үеэр:
“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт,
“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн,
“Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл,
“Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа,
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга,
“Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн,
“Хөх сувдын орон” урлагийн тоглолт,
“Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр,
“3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэжээ зохион байгуулагдана.
Хоёр өдөр Сүхбаатарын талбайд үргэлжлэх өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, хүнс, хоолыг амтлах, худалдан авах боломжтой.
“Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаагаар нутгийн органик бүтээгдэхүүн, махаар хийсэн хоол, хүнсээ амтлуулж, цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулна.
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр Хөвсгөл аймгийн бүх сум, нэг тосгон өөрсдийн онцлог, хөгжлийн төлөвлөгөөгөө Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт, талбайн төв тайзан дээр танилцуулна.
“Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчлах “Хөвсгөл гоёл” загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.
“Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн Чингис хааны музейн 1 давхарт нээгдэнэ. Олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авхуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана.
3х3 сагсан бөмбөгийн баг: Сагсан бөмбөгийн тэмцээн чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлнэ.
“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэл зэрэг сэдвээр мэдээлэл хийж, “Хөрөнгө оруулалтын сан” үйл ажиллагааны талаар танилцуулна.
“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.
Урлаг соёлын тоглолт: “Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. “Соён гэгээрүүлэгчдийн өлгий” Хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил” Хаалтын шоу тоглолттой.

#Монгол Улсын Засгийн газар, #Хөвсгөл аймгийн ЗДТГ, #Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл.,