Гэрэл зургийг MPA.mn

Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 57 кг-д медалийн төлөө манай бөхчүүд шалгарсан. 53 кг-д Б.Болортуяа хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай учраа таарч, 1:3-аар дийлдлээ. Энэ жинд Японы Акари Фүжинами БНХАУ-ын Шиан Юү Паныг оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.

Харин 57 кг-д Э.Даваачимэг хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад хөлөндөө бэртэл авснаар оноогоор хожигдлоо. Уг жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы Цүгүми Сакурай БНАСАУ-ын Ин Сүн Ёнтой финалдсан. Эхний үед солонгос бүсгүй дэлхийн аваргыг тэвдүүлж, 6:0-ээр илүүрхсэн ч хашир аварга дараагийн үед ажилласаар 6:7-гоор хожлоо.
 
Өнөөдөр буюу энэ сарын 6-нд эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм.

#Азийн наадам, #мүох, #чөлөөт бөх,