Холбоодын нэгдсэн УАШТ-ий албан ёсны төрөл болох жюү жицүгийн тамирчид өнөөдрөөс медалийн төлөөх өрсөлдөөнөө эхлүүлсэн.

Өнөөдөр манай улсаас зургаан тамирчин дэвжээнд гарснаас эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин хүрэл медалийн төлөө тулалдах болсон.

Эмэгтэй 48 кг-д Т.Уянга эхлээд Казахстаны ISSAKHANOVA Assemkhan-ыг ялсан. Дараа нь АНЭУ-ын ABDULLA Balqees-д сүүлийн минутад ялагдлаа. Ингээд дагах барилдаанд Хятадын WU Guanshan-г ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон билээ.

Хүрэл медалийн төлөө тэрээр Таиландын Печрада Кейситэй өрсөлдөж, оноогоор ялагдлаа.

Дөрвөн барилдааны дараа эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Т.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинтай тулалдана. 

#Азийн наадам, #Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, #жюү жицү,