19 дэх удаагийн Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилж байна. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжоугийн дэвжээнд маргааш буюу аравдугаар сарын 5-нд зодоглоно. Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кгийн жингийн барилдаанаар эхлэх юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кгд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб,   Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг өрсөлдөнө. Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанаа Энэтхэг, Тайландын тамирчдын ялсантай өрсөлдөнө. Ялвал  зооны аваргын төлөө түүнийг  “Осло-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Ази тивийн аварга Японы  Йошимото Ремитэй барилдах магадлалтай. 

Эмэгтэйчүүдийн  53 кгд “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-Очирын Болортуяа өрсөлдөнө. Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхлээд Индонезийн  Сандра Маримартай.  Түүнийг ялвал хэсгийн аваргын төлөө Дэлхийн хошой аварга, алдарт  Японы Фүжинами түүнийг хүлээж байна. 

Эмэгтэйчүүдийн 57 кгд Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг  өрсөлдөнө. Түүний жинд 13 бөх байна. Манай тамирчин эхний барилдаанд хийлж  дараагийн учраагаа  БНАСУ, Вьетнамын тамирчдын ялсантай. Энэ жингийн лидер Дэлхийн  3 удаагийн аварга Цугуми Сакураи түүнээс зоо салжээ. Тэмцээн маргааш 10 цагт эхлэх юм.

#Азийн наадам, #чөлөөт бөх, #Монголын Чөлөөт Бөхийн Холбоо,