Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошууны түүх соёлд хамаарах ховор үзмэрүүдийг Завхан аймгийн музейд дэлгэн иргэдэд толилуулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улиастайд болсон “Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу-түүх соёл” нэртэй эрдэм шинжилгээний хурлын хүрээнд тус хошуу нутгуудын эд өлгийн зүйлээр үзэсгэлэн дэлгэжээ.
Алдархан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гэхмэтчлэн Сартуулын найман сумын музейгээс авч ирсэн 25 үзмэр, аймгийн музейн сан хөмрөгөөс 26 дэсийн 36 үзмэр гээд нийт 51 дэсийн 61 үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн Завханмандал сумын уран Минжүүрийн бүтээлүүд, Алдархаан сумын Мэргэн Онолтын мөнгөн цахиур буу, XVIII зууны үеийн жийжүү мөнгөн дөрөө, XIX-XX зууны үеийн халтар манан хөөрөг. Тухайн бүс нутгийн ахуй амьдралыг харуулсан нутгийн иргэдийн эдэлж хэрэглэж байсан шашны болон ахуйн эд өлгийн зүйлсүүд багтжээ.
Завхан аймгийн музейн Орон нутаг судлах музейн үзэсгэлэнгийн танхимд ховор үзмэрүүдийн үзэсгэлэнг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд дэлгэн үзүүлж байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.
Ташрамд, Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу нь одоогийн Завхан аймгийн 11 сумыг хамран суурьшиж байсан талаар эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлж байв.
Хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгааны сүүлийн үеийн томоохон үр дүнг орон нутгийн иргэдэд танилцуулсан үйл ажиллагааны үеэр сартуулын гэгдэх сумдаас ирсэн ховор үзмэрүүдийн үзэсгэлэн нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байсан.
XVIII-XX зууны Монголын засаг захиргааны гол нэгж болсон хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгаанд тухайн үеийн нутгийн иргэдийн эдлэл хэрэглэл, ховор эд өлгийн зүйлс нь чухал баримт болох юм гэж аймгийн музейгээс нэмж дуулгав.