Гэрэл зургийг MPA.mn

Азийн 19 дүгээр наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Хатант интернэшнл компанийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн өнөөдрийн анхны медаль, “Ханжоу-2022” Азийн наадмын хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан ба хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевтой барилдаж цэвэр ялснаар шигшээ тоглолтод шалгараад байсан юм. Улмаар Үзбекстаны тамирчин М.Түробоевтой таарч барилдан анхаарал алдаж цэвэр ялагдлаа. 

Азийн наадмын жүдо бөхийн дээд жингийн барилдаанууд өнөөдөр үргэлжилж байгаа ба Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас одоогоор хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаагаас жүдочид хоёр мөнгө, хоёр хүрэл аваад байна. 

Харин -78 кг-д ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялаад хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдан торгуулийн тойрогтоо Хятадын Тайваны бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Үзбекстаны бөхтэй таарсан ч харамсалтайгаар ялагдлаа. 

#онцолсон, #Азийн наадам, #чөлөөт бөх, #Б.Гончигсүрэн, #Гончигсүрэн,