“Ханжоу 2022” Азийн Наадмын спортын төрөлд эргэн ирсэн крикетийн эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг урьдчилсан шатанд Индонезийн багтай учраа таарлаа.

Азийн спортын их наадамд гурав дахь удаагаа багтаж буй крикетийн төрлөөр манай тамирчид анх удаа тивийн олимпод хүчээ сорьсон нь энэ юм. 
Крикет өмнө нь 2010, 2014 онд хөтөлбөрт багтсан ч таван жилийн өмнөх Жакартагийн наадмаас хасагдсан билээ.

Урьдчилсан шатны эхний тоглолтод манай эмэгтэй баг Индонезийн шигшээд 187/4:15/10 оноогоор дийлдлээ. Тивийн төдийгүй томоохон тэмцээнд анх удаа хүч сорьсон бүсгүйчүүд өнөөдөр буюу 9сарын 20-нд урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ.

#Азийн наадам, #Монголын үндэсний олимпын хороо, #Крикет,