Завхан аймгийн найман сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ГХБХБ-ын газар “Ланд Овнер” ХХК-тай хамтран хийж байна.  

Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэл эмзэг байдлыг тусгах. Шинээр боловсруулахаар өнгөрсөн сард нийт таван суманд хээрийн хэмжилт судалгаа, тодруулалтын үе шатны ажлыг хийсэн. Ингэхдээ газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын хүрээнд хөрсний зүсэлт хийж бичиглэл үйлдэх, дээж авах. Лабораторийн шинжилгээ хийх, зураглах ажлуудыг хийжээ.

Тухайлбал, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд шаардагдах хөрсний шинжилгээнүүдийг хийсэн юм. Хөрсний агрохимийн шинжилгээг 11 үзүүлэлтээр, хөрсний механик бүрэлдэхүүн тодорхойлох шинжилгээ. Хөрсний хүнд металлын бохирдол тодорхойлох шинжилгээг долоон үзүүлэлтээр, хөрсний эрүүл ахуй, микробиологийн шинжилгээг хийсэн байна.

Энэхүү ажлыг “Ланд Овнер”ХХК хийж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан 23/269 тоот гэрээний дагуу Завхан аймгийн 8 суманд судалгаа шинжилгээний ажлыг хийх юм. Судалгаа шинжилгээний ажлын нэгдсэн дүн гараагүй байна.

“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” гэж улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан газар, байгалийн нөхцөл, нөөц, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, орон нутгийн уламжлалт онцлогт нийцүүлэн олон төрөлт газар ашиглалтыг хөгжүүлэх. Газрын нөөцийн үр өгөөж, бүтээмжийг дээшлүүлж урт хугацаанд тогтвортой ашиглахын зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг дэмжсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлнэ.

Тиймээс дээрх судалгаа, шинжилгээний үр дүнд газрын төлөв байдал, чанарт нэгдсэн хяналт тавих, чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулах. Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой ажил юм гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв. 

#Завхан аймаг,