НЗДТГ-ын дарга И.Баатархүү БНСУ-ын “Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатар хотын хувьд хүн ам ихээр төвлөрөн суурьшсан томоохон дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2016 онд НЗДТГ-ын харьяа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийг байгуулсан бөгөөд өдгөө төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авч, зургаан салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид 73 өөр байршилд үйлчилгээ үзүүлж байсан төрийн 53 байгууллагыг нэг дор төвлөрүүлж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулсан. Ингэснээр өргөдөл гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй болгож, улмаар төрийн үйлчилгээний шийдвэрлэлтийг хянах нэгдсэн системтэй болсон. Цаашид НҮНТ-ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид танай байгууллагын туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн юм.
“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон. Мөн иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно. Тухайлбал, гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

#улаанбаатар хот, #Сөүлийн дуудлагын төв,