Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок нар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлаар ярилцав.

Талууд Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх зорилт болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны 10 дугаар сард ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалаар тохиролцсон асуудлыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Ирэх 2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд түүхэн тэгш ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр орны харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

Хоёр орны харилцааны механизмууд идэвхжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр талын яриа хэлэлцээгээ эрчимжүүлж байгааг тэмдэглэж, эдийн засгийн бие даасан байдлаа хангах, иргэдийн амьжиргааг сайжруулахад байгалийн баялгаа боловсруулах, нэмүү өртөг шингээсэн хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн ирэх намар болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, тодорхой тохиролцоонд хүрэхийн төлөө хоёр тал хүчин чармайлт гаргаж ажиллахаа нотоллоо.

Монгол оюутнууд мэргэжлийн боловсрол эзэмшихэд Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-тай чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх чиглэлээрх хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр боллоо.

Монгол, Герман НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид түүнийг бэхжүүлэх, дэлхийн улс түмний энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийтлэг зорилтууд тухайлбал, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилгыг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллахаа мөн нотоллоо.

#онцолсон, #Герман, #Герман улс,