Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч П.Мөнх-Учрал аймагтаа математикийн хичээлээр нэгдүгээрт, англи хэлээр гуравдугаарт эрэмбэлэгджээ. Ингэснээр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангаад буй аж. П.Мөнх-Учрал нийт дөрвөн хичээлээр ЭЕШ өгсөн байна.
-Юуны өмнө баяр хүргэе. Мэдээж одоо яг тухайн үеийнх шиг сэтгэл хөдлөл байхгүй байх. Гэхдээ манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?
-Миний зорилго 100 хувийн гүйцэтгэлтэй хийх байсан. Түүндээ арай л дутуу хүрлээ. Математикийн шалгалтаа 98 хувийн гүйцэтгэлтэй хийж, 800 оноотойгоор аймагтаа тэргүүллээ.
-Гэхдээ л хамгийн өндөр гүйцэтгэлтэй шалгуулагч болсон байсан. Ер нь шалгалтын материал ямар байв, чиний бэлдэж байсны дагуу байж чадсан уу?
-Би өмнөх жилийн ЭЕШ-ын материалыг тухайн үед нь олж аваад бодож байсан. Нэлээн хүнд санагдаж байсан. Харин энэ жилийн хувьд санаснаас илүү амархан байлаа. Эхний 30 минутад л би бүх бодлогыг хоёр удаа бодож, нягтлаад дуусчихсан байсан.
-Ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөсөн бэ. Яагаад?
-Би программ хангамжаар сурна. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 50 мэргэжлийн эхэнд байгаа мэргэжил шүү дээ. Би ч өөрөө ч үүнд маш сонирхолтой. Эцэст нь мэдээж төгсөөд хаана ч ажлын байртай.
-Тэтгэлгээр суралцах боломжтой боллоо гэж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн эхний болзлыг хангасан байгаа. Энэхүү тэтгэлгийг математик, англи хэлний хичээлийн дундаж оноогоор аймаг, сум орон нутагтаа хамгийн өндөр оноотой байгаа хүүхэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл гадаадын шилдэг их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцана гэсэн үг л дээ. Миний хувьд аймагтаа математикаар нэг, англи хэлээр гуравдугаарт жагссан. Одоогоор МУИС-ийг сонгоод байгаа.
-Хүссэн оноогоо авч, тэтгэлэгт хамрагдах нь чиний эцсийн зорилго байсан байх. Ээжээрээ сургалтын төлбөр төлүүлэхгүйн тулд маш их хичээсэн гэсэн байсан?
-Аан тийм ээ. Ээж маань өнөөдрийг хүртэл намайг өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ сайн сургах гэж хичээсэн. Ээжийн маань зорилго ердөө л хүү нь маш сайн төгсөж, хүссэн сургуульдаа орох явдал байсан. Одоо би насанд хүрч байгаа болохоор өөрөө өөрийгөө хариуцаж, бие даан суралцах нь миний үүрэг байх. Ингээд ч болтугай ээжийнхээ ачийг хариулж, бас нурууных нь ачаанаас хөнгөлөхийг хүсэж байна.
-Ер нь хэзээнээс математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалсан бэ. Ээжийн тань хувьд математикийн багш гэдэг нь чамд нөлөөлсөн үү?
-Анх сургуульд ороод л тооны хичээлдээ илүү сонирхолтой байсан. Нэг их гүнзгийрүүлэн судалсан юм байхгүй. Мэдээж хичээлийн бус цагаар мэргэжлийн багшаас давтлага авдаг байсан. Ихэнхдээ бусдын л адил хичээлдээ суугаад, давтлагадаа тогтмол явдаг байсан. Ээж заримдаа зөвлөгөө өгдөг, чиглүүлдэг л байсан. Харин би үнэхээр сайн багш нарын шавь байсан.
-Тэгэлгүй яахав чи бол сайн багшийн гар дээр мандсан бас нэгэн онцгой нар. Тэгэхээр мэдээж багш нарынхаа тухай ярих нь зөв байх?
-Тийм ээ. Сүүлийн нэг жил намайг ЭЕШ-д бэлтгэсэн багш маань Д.Өсөхбаяр. Багшдаа маш их баярлалаа. Надаас гадна аймгийнхаа олон хүүхдийг бэлдэж, математикт дурлуулж байгаа хүн л дээ. ЭЕШ-аар хоёр хүүхэд 800, 700-гаас дээш оноо авсан 21 хүүхэд бий. Эдний 10 гаруй нь Д.Өсөхбаяр багшийн маань бэлтгэсэн шавь нар нь гэдэг үнэхээр бахархмаар. Үнэхээр чадвартай, сэтгэлтэй багш.
Мөн математикийн суурийг тавьсан бага ангийн багш Ж.Алтантуул, математикт илүү дурлуулж улс, бүс, аймгийн олимпиадуудад бэлтгэж, амжилт гаргуулж байсан Н.Пүрэвцэрэн багш нартаа үргэлж баярлаж явдаг. Магадгүй энэ багш нар үгүй бол би өнөөдрийн амжилтад хүрэхгүй байх байсан. Амжилтаараа ч багш нарынхаа ачийг бага ч гэсэн хариулж чадлаа гэж бодож байгаа.
-Одоо чамд хүссэн мэргэжлээрээ амжилттай сайн суралцаад чадварлаг боловсон хүчин болох л үлдлээ. Чамд олон хүн итгэл хүлээлгэж байгаа шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Баярлалаа. Маш сайн хичээх болно. Хүн өөрөө хичээвэл амжилт заавал ирдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрч байгаа учир дахин бас дахин хичээнэ ээ.
-Дараа, дараагийн жил шалгалт өгөх дүү нартаа юу гэх захих вэ?
-ЭЕШ бол ерөөсөө ч хүнд даваа биш шүү гэж хэлмээр байна. Учир нь зарим хүүхдүүд айж сандарсандаа алдах тохиолдол байдаг юм билээ. Бас нэг өдрийн амжилт ч биш. Ер нь 10 дугаар ангиасаа эхлээд хичээж, хичээлээс гадуур давтлага сургалтад хамрагдаж өөрийгөө илүү хөгжүүлж, тасралтүй бэлтгэл хийвэл хэн ч хүссэн оноогоо авах боломжтой байдаг шүү гэж л захья. Дүү нартаа амжилт хүсье. Хичээгээрэй.
-Баярлалаа, амжилт хүсье?
-Баярлалаа.

#ЭЕШ, #П.Мөнх-Учрал,