-Хэвлэлийн хурал-

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга тэргүүтэй тамирчид Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа маш муу байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр П.Орхон “Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэж хүлээлээ. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. 2022 онд сонгогдсон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Бид маш хүйтэн нөхцөлд тэмцээнээ зохион байгуулсаар байна. 

Гэрэл зургийг MPA.mn

Чөлөөт бөхийн холбоо өнөөдөр 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрсдийн зардлаар явдаг. Дэлхийн аваргад орохдоо нутгийнхаа хүмүүсээс мөнгө гуйж байна. Түүгээр зогсохгүй Олон улсын тэмцээнд эмч авч явдаггүй байдал маш удаан үргэлжилж, бид цаанаа очоод гадны эмч нарын царайг харж байна.

Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа төдийгүй Ерөнхийлөгчийг солих хэрэгтэй байна " гэсэн юм.

#онцолсон, #live, #Дэлхийн аварга П.Орхон, #П.Орхон,