Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Монгол Улсад Төрийн айлчлал хийх гэж байна.

Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни бямба гарагт хийсэн товч мэдэгдэлдээ, айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч болон католик шашны төлөөлөгчдийн урилгаар хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хэдэн долоо хоногт өгнө гэжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн юм. Маренго өнгөрсөн сард Ромд очсон бөгөөд Паптай уулзаж айлчлалын талаар ярилцжээ. 

Францис Монголд айлчилж магадгүй талаараа анх өнгөрөгч хоёрдугаар сард Африкийн орнуудад айлчлаад буцах замдаа Папын онгоцонд сууж явсан сэтгүүлч нарт ярьсан юм.

Монгол нь ердөө 1300 орчим католик шашинтантай ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын Католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой. 

Ватиканы “Fides” номлолын үйл ажиллагааны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтнууд байдаг аж. 

#онцолсон, #Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, #Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис,