Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Хөгжлийн банк 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй “Евро” бонд буюу “Ди Би Эм 2023”  бондыг Засгийн газрын баталгаагүй бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бонд нь Сингапурын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг бонд юм.

Хөгжлийн банканд зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 52 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолын дагуу  “Ди Би Эм 2023”  бондоос худалдан авч тухай бүр хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэрийн хүрээнд банк нь 2022 оны 10 дугаар сараас хойш тус бондыг хэсэгчлэн буцаан худалдан авах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд банк нийт 99.7 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон. Ингэснээр “Ди Би Эм 2023” бондын үлдэгдэл 500 сая ам.доллароос эргэн төлөх дүн буурч 400.2 сая ам.доллар боллоо.

Хөгжлийн банк нь 100.0 ам.доллар нэрлэсэн үнэтэй “Ди Би Эм 2023” бондыг хугацаанаас нь өмнө 92.4 ам.долларын жигнэсэн дундаж үнэ дээр худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт  13.8 сая ам.доллар хэмнэж байна. Тодруулбал, “Ди Би Эм 2023” бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл  үндсэн дүнгээс 7.54 сая ам.доллар, хүүгийн зардлаас 6.34 сая ам.доллар хэмнэсэн үзүүлэлттэй байна.

Биржийн бус зах зээлд 75.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэв

Мөн Хөгжлийн банк нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу биржийн бус зах зээлд хаалттай бонд гаргах замаар гадны хөрөнгө оруулагчдаас 75.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Тодруулбал, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотод бүртгэлтэй Мопане Секьюритистэй ХХК-тай гэрээ байгуулан,  дээрх эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн болно.

Гадаад  валютын  ханшийн  эрсдэлгүй буюу  төгрөгийн  үнэт  цаас  арилжаалах  замаар  хөрөнгө  оруулалт  татсан нь  Хөгжлийн банкны эх үүсвэрийг  төрөлжүүлэх,  гадаад  валютын  ханшийн  эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк

#онцолсон, #Хөгжлийн банк,