Өнөөдөр Оросын нийслэл Москва хотноо болох Ялалтын баярын цэргийн жагсаалд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан зургаан бүгд найрамдах улсын удирдагч оролцох төлөвтэй байна.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко даваа гарагийн орой Москвад урьдчилан мэдэгдэлгүйгээр хүрэлцэн иржээ. Түүний хэвлэлийн албанаас мэдээлснээр Лукашенко “ажлын айлчлал”-аар Орост ирсэн байна.
Даваа гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар Улаан талбайд болох томоохон арга хэмжээнд оролцохоо баталгаажуулсан бол Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны удирдагч Шавкат Мирзиеев нар мөн өдөр Орост хоёр өдрийн айлчлалаа эхлүүлжээ.
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров мөн Улаан талбайд болох арга хэмжээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нэгдэнэ. Тэрээр цэргийн жагсаалд оролцохоо урьдчилж баталгаажуулсан цорын ганц гадны удирдагч юм.
Зургаан удирдагч Путинтэй хамт Улаан талбай дахь Лениний бунхан дээрх индэр дээрээс Москвагийн төв талбайгаар дамжин өнгөрөх 125 цэргийн машин, 10,000 бие бүрэлдэхүүн бүхий жагсаалыг үзэж сонирхох аж.
Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсны ойн баярыг Орост жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Кремль эртнээс Ялалтын баярыг Оросын цэргийн сүр хүчийг дэлхий дахинд харуулах, иргэдийн эх оронч үзлийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж ирсэн ч сүүлийн үед Оросын Украинтай хиллэдэг бүс нутагт агаарын дайралт ихэссэнтэй холбогдуулан энэ жилийн баярыг өмнөх жилүүдээс даруухан тэмдэглэж байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Улаан талбай, #цэргийн жагсаал, #Ялалтын баяр,