Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нацист Герман Дэлхийн II дайнд ялагдсан шиг Оросын арми Украинд ялагдана гэж Ялалтын өдрийг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Зеленьский дайны дурсгалын хөшөөний өмнө зогсон “Орос орны орчин цагт буцааж авчирч буй хуучны муу муухай бүхэн нацизм ялагдсан шиг ялагдах болно” гэж видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

“Тэр үед бид хамтдаа муу муухайг устгаж байсан шиг одоо ч үүнтэй төстэй муу муухайтай тэмцэж байна” гэж тэрээр нэмж хэлэв.

Зеленьский 1945 оны тавдугаар сарын 8-нд нацист Герман холбоотны хүчинд бууж өгсөн ойг тохиолдуулан, мөн Москвад Ялалтын баярыг тэмдэглэхээс нэг өдрийн өмнө Зөвлөлт холбоот улс Дэлхийн II дайнд ялалт байгуулсныг тэмдэглэх үеэр ийнхүү мэдэгдэл хийсэн байна.

Зеленьский мөн тавдугаар сарын 8-нд Украинд Дэлхийн II дайны Ялалтын баярыг албан ёсоор тэмдэглэх, тавдугаар сарын 9-нд нь Европын өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг парламентад өргөн барьснаа энэ үеэр мэдэгджээ. Түүний тайлбарласнаар энэ нь Киевийг Кремлиэс тусгаарлах зорилготой алхам аж.

Тэрээр Кремлийг хүчирхийлэлд, Украины газар нутгийг хууль бусаар өөртөө хавсаргасан явдалд, мөн эзлэн түрэмгийлэлд буруутгаад, энгийн иргэдийг өөрийн улс руу албадан шилжүүлж, үй олноор нь хөнөөж, эрүү шүүлт хийсэн явдлыг нь шүүмжилсэн байна. 

“Украин болон чөлөөт ертөнцийн ялалтаар энэ бүхний хариуг барих болно.”

Эх сурвалж: The Moscow Times

#Володимир Зеленьский, #УКраин, #Ялалтын баяр,