Хөдөлмөрийн үндэсний намаас шахмал түлшний хангамжийн асуудлаар Засгийн газарт асуулга хүргүүлж буй талаараа мэдээллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “УИХ, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүлж байна. Энэ асуулгыг УИХ-ын чуулган дээр танилцуул гэж шаардаж байгаа юм. Асуулгын агуулга нь, гэр хорооллын иргэд шахмал түлшний урт дараалалд хонон өнжин зогсож байна. Үр дүнд нь ахмад настан, хүүхэд багачууд гал алдаж, даарч байна. Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлээс УИХ-д сонгогдсон 22 гишүүн бий. Бүгд гэр хорооллын хөгжил, дулаан цахилгааны асуудлыг ярьдаг. Харамсалтай нь гэр хороололд амьдардаг иргэд хасах хэмийн хүйтэнд галгүй байна. Үүнийг хэн нэгэн ярих ёстой биз дээ. Гэтэл чимээ аниргүй байна. Ийм учраас УИХ-ын гишүүний хувьд асуулга тавьж байгаа юм. Тав, зургаахан хоногийн өмнө бид шатахууны хомсдолд орж байсан. Хомсдолд орохыг нь дөрөв, таван сарын өмнөөс мэдэж байсан мөртлөө Улаанбаатарчууд тэр даяараа шатахууны хомсдолд орсон. Тэгвэл ердөө долоон хоногийн дараа нийслэлчүүдийн 60 хувь нь нүүрсний хомсдолд орчихлоо. Гэтэл нүүрсний үйлдвэрээ сэргээн засварлаж, зунжин бэлтгэл ажил хангалаа, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж байсан албан тушаалтнууд, хувийн бизнесийн урдуур орж ажил хийсэн төрийн дарга нар чимээгүй болчихлоо. Энэ асуудлуудыг УИХ-ын чуулганаар оруулж, хэлэлц. Бид “Ковид-19”-ийн хуулиар Засгийн газарт хангалттай эрх мэдэл өгсөн. Одоо хянаж шалгадаг, байцаадаг, хариуцлага тооцдог эрхээ УИХ эдлэх хэрэгтэй. Тийм учраас миний бие УИХ-ын гишүүний хувьд өнөөдрөөс эхлэн Монгол Улсад болж бүтэхгүй бүх зүйлүүдийг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Засгийн газраас шаардана” гэв.

#онцолсон, #live, #УИХ-ын гишүүн Т.Доржханд, #ХҮНам,