Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тавантолгой түлш” компанид шаардлага хүргүүлж буй талаар мэдээллээ.

Тус холбооны дарга Х.Буянжаргал, “Тавантолгой түлш” компани ямар хуулийн зүйл заалт зөрчсөн бэ гэдгийг тус компанийн ажилчдын өгч байгаа мэдээлэлд тулгуурлан яръя. Тус компани ажилчдаа 2021 оны 5-7 дугаар саруудад сул зогсолтын нөхөн олговор олгоогүй. Нэг сая төгрөгийн цалинтай нэг ажилтан байлаа гэхэд 60 хувь буюу 600 мянган төгрөг олгох ёстой байсан. Тэгэхээр гурван сарын нөхөн олговор олгоогүй гэж үзвэл нэг ажилтан 1.8 сая төгрөгөөр хохирсон гэсэн үг.

Хоёрдугаарт, сайжруулсан шахмал түлшийг Засгийн газраас 70 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэр гаргаад байгаа. Тэгтэл “Тавантолгой түлш” компани санхүүгийн дэмжлэггүй болсны улмаас ажилчдынх нь НДШ-ийн өр хуримтлагдсан байна. Одоог хүртэл төлөгдөөгүй. НДШ төлөгдөөгүйн улмаас ажилчид нь амьдралын зарим асуудлаа шийдвэрлэж чадахгүйд хүрсэн.

Гуравдугаарт, 2021 оны нэгдүгээр сард 22 настай эрэгтэй холигч машин цэвэрлэж байгаад үйлдвэрлэлийн ослын улмаас амиа алдсан. Энэ хэргээс хойш ч гэсэн үйлдвэрлэлийн осол гарсаар л байна. Энэ тухайд ажилчид нь сэтгэлээ эмзэглүүлэн ярьж байна. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангуулахын төлөө дуугарах нь зөв шүү дээ. "Тавантолгой түлш" компани Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн.

Дээрээс нь тус компани ажилтнуудтайгаа байгууллагын нууц хадгалах гэрээ байгуулсан. Холбогдох хуулиар бол нууц гэж тогтоосон зүйлүүдийг байгууллагын нууц гэж хэлнэ. Энэ нууц нь тодорхой хүмүүст хамааралтай байна гэж заасан байдаг. Гэтэл оператор хийдэг хүнд ямар нууц байх вэ. Жолооч нарт ямар нууц байх вэ. Тэгэхээр энэ асуудалд анхаарах ёстой. Нууц гэх нэрээр ажилтнуудынхаа амыг боож, хаах гэсэн юм уу. Байгууллагын нууцын тухай хүртэл хууль зөрчигдсөн байгаа юм. Иймд үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажилчдынхаа эрхийг зөрчсөн асуудлаар “Тавантолгой түлш” компанид шаардлага хүргүүлнэ” хэмээн ярилаа.

#онцолсон, #тавантолгой түлш, #үйлдвэрлэлийн осол, #Х.Буянжаргал,