Ор зохицуулах баг эмнэлгүүдээс сулрах орны тоон мэдээллийг авч, өчтөнүүдийг хуваарилах үүрэгтэйгээр өнгөрсөн есдүгээр сарын 28-наас ажиллаж эхэлсэн. Гэвч коронавирусийн халдвараар нэн хүнд өвчилсөн иргэд хэвтэн эмчлүүлье гэвч ор зохицуулах баг “Ор дүүрсэн” гэх хариултаас өөр зүйл хэлэхгүй байна хэмээх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодруулахад, тэрбээр “Бид хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүмүүсээ ор байхгүй гээд орхихгүй. Хэвтүүлж чаддаггүй юм гэхэд тэр хүнд тусламж үзүүлнэ. Тухайн иргэнийг эмчилгээгүйгээр орхино гэж байхгүй.
Мөн нөгөө талаас ор сулармагц тэр даруй дүүрч байгаа. Нэг санаа зовж байгаа зүйл нь, эрчимт эмчилгээний ор цөөн байна. Энэ орны гол хэрэгцээ шаардлага бол амьсгалж чадахгүй хүмүүсийг амьсгалын аппарат эсвэл өндөр даралтын хүчилтөрөгчөөр амьсгалуулдаг явдал. Гэтэл өдөрт 1-2 л эрчимтийн ор суларч байна.
Нэг хүн 14-15, түүнээс дээш ч хоногоор хэвтэж болно. Нийслэлийн хэмжээнд өчигдөр 553 хүн хэвтэж, 488 иргэн эмнэлгээс гарсан байна. Ерөнхийдөө өдөрт 500-600 ор суларч байгаа. Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийт 6,496 хүн хэвтэн эмчлүүлж байна” хэмээн ярив.

#онцолсон, #Коронавирус, #НЭМГ, #Ор зохицуулах баг, #Э.Энхжаргал, #эмя,