УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.05) 11:07 цагт 11 гишүүний ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц: Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.
Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд газар шорооны ажил бүрэн дуусаж, бүтээцийн ажлууд явагдаж байна. Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж.
Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, “JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа.
“Үйлдвэрийн цахилгаан станц” ажлын багцын хүрээнд үйлдвэрийн 35 МВт хүчин чадалтай 2 ширхэг уурын генератор, 17,5 МВт-ын 2 ширхэг уурын турбин бүхий шингэн түлшээр ажиллах цахилгаан станцыг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны тавдугаар сард зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна.
С.Амарсайхан сайдын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ц.Өнөрболор, Б.Чойжилсүрэн, Б.Тэмүүлэн нар асуулт асууж, Шадар сайд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулт өглөө.
2018 оны арван хоёрдугаар сард үндсэн технологийн 12 байгууламжтай үйлдвэрийн ТЭЗҮ-ээ батлуулахдаа 2024 онд барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Харин өнөөдрийн байдлаар барилга, угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Д.Алтанцэцэг захирал мэдээллээ. Цар тахлын нөхцөлд багагүй бэрхшээл учирсан ч инженерийн ажил саяхан дуусаад байгаа гэлээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн болгох юм байна. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ. Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа аж.

#онцолсон, #Газрын тос боловсруулах үйлдвэр, #УИХ,