АМГТГ-аас шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АИ-92 автобензиний нөөц улсын хэмжээнд долоо, Улаанбаатар хотын хэмжээнд тав хоног байгаа гэв. Мөн өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 7,540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн, хуваарийн дагуу тээвэрлэлт хийсэн гэлээ.

Мэдээллийн хурын үеэр АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байрыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авсан. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье" гэсэн юм.

АМГТГ: МЭДЭГДЭЛ

Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна. Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн буй бөгөөд есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 11,704 тонн АИ-92 автобензин импортолсон. Мөн импортлогч компаниуд 10 дугаар сард ОХУ-аас нийт 54,880 тонн АИ-92 автобензин, БНХАУ-аас 12,700 тонн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгч баталгаажуулаад байгаа юм. Захиалгын дагуу ОХУ, БНХАУ-аас импортолж буй АИ-92 автобензиний тээвэрлэлт, татан авалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулж буй. Тухайлбал, аравдугаар 2-5-нд ОХУ-аас нийт 33 вагон 2,000 тонн АИ-92 автобензин ачигдсан бол 6 -10-ны өдрүүдэд ОХУ-аас 35 вагон, БНХАУ-аас 100 вагон нийт 5,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирнэ. Цаашдаа манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил дуусч, үйл ажиллагаа жигдэрснээр өдөр бүр 2,400 тонн АИ-92 автобензин импортолно.

Аравдугаар сард нийт ОХУ, БНХАУ-аас 57,600 тонн АИ-92 автобензин импорлтох буюу манай улсын ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдэх юм.БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.Шатахууны импорт, хангамж хэвийн түвшинд хүрч, есдүгээр сард үүссэн АИ-92 автобензиний нөөцийн бууралтыг нөхөж, улмаар нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд шатахууны тасалдал, хомстол үүсэх нөхцөл байдалд хүрээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

#онцолсон, #live, #АМГТГ,