Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн. Ингээд Д.Монголхүүг суллахыг прокурорт даалгасан юм.

Гэтэл өнөөдөр Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Гомдлын дагуу шүүх хурал зарлаж, асуудлыг авч хэлэлцээд, Д.Монголхүүг 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байна. Үүний дагуу тухайн иргэнийг хорих 461 анги руу ачсан байна.

#д.монголхүү,