“Босоо хөх монгол” төрийн бус байгууллагаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт шаардлага хүргүүллээ.
Тус байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэж үзэж байгаа учир ийн шаардлага хүргүүлж байгаа юм байна.
“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 12.1.5-д “Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих, олон удаагийн орж гарах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох”, 12.1.6-д “Гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэсэн зүйл заалт бүхий нэмэлт өөрчлөлт өргөн барьсан. УИХ-ын дээрх гишүүд уг хуулийн төслийг ямар зорилготой, судалгаа хийсэн багт ямар хүмүүс оролцсон зэрэг ноцтой асуудлууд урган гарч байна” гэв.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр холбогдох хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг шийдвэрлүүлж хариу өгөхөө илэрхийллээ.

#Босоо хөх монгол ТББ, #Д.Өнөрболор, #П.Анужин, #УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, #Х.Ганхуяг,