Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Хөрөнгө оруулалтын тухай асуудал ярьж байгаа бол цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Оршин суух визтэй холбоотой асуудал оруулж ирж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчийн хууль эрх зүйн зохицуулалт дутуу, муу байна гэхээсээ илүү бүх шатанд ажил хариуцаж байгаа хүмүүс авлигал нэхдэг, хүнд суртал гаргадаг. Ийм зүйлд л хариуцлага тооцох хэрэгтэй. Гэвч хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Парламент засаглалтай улс орон ийм байдаг юм байна. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ямар ч тогтолцоо байхгүй. Шинээр батлагдах УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр эхний ээлжинд гишүүд иргэд, сонгогчдоосоо уучлалт хүсдэг байгаач ээ гэдэг ганцхан заалтыг оруулах гэж үйлээ үзэж байна. Ёс зүйн байнгын хороо угаас бэлгэ тэмдэг төдий байна" гэв.

#live, #Б.Бат-Эрдэнэ, #Д.Өнөрболор, #П.Анужин, #Х.Булгантуяа, #Х.Ганхуяг, #Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл,