Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн нэгдлээ.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж нэг сая мод тарих ажлыг эхлүүлснийг түүчээлэн тус албанаас 1000 мод тарих зорилго тавьж 85 жилийн ойн хүрээнд эхний 85 ширхэг мод тарих ажлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбайд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Тус цэцэрлэг хүрээлэнгийн удирдлагаас өмнө нь тарьсан 200 ширхэг жимсэлдэг мод 100 хувийн ургалттай байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгаж урам өглөө.

Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба

#Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, #Тээврийн цагдаагийн алба,