УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр /2021.10.13/ өргөн барьсан. Тэрээр өмнө нь, өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан.
Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл өргөн барьжээ. Мөн 2018 оноос эхлэн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэж үзсэн байна.

#live, #Б.Пүрэвдорж,