Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн барилгачдын төлөөлөл өнөөдөр (2021.10.14) УИХ-д шаардах бичиг хүргүүллээ.

Уг шаардлагад барилгын бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор 2022 оны улсын төсвийг хэлэлцэхдээ үнийн зөрүүг төсөвт тусгахыг дурдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарт хүргүүлэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой бид хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байна. 2021 оны улсын төсвөөр хийгдсэн ажилд үнийн зөрүү гарсан гэдгийг бүгд ойлгож байгаа. Бетон, арматураас эхлээд зарим барааны үнэ гурав дахин өссөн. УИХ-аар хэлэлцээгүй шийдвэрийг Засгийн газар шийдвэрлэх хэцүү. Өнгөрсөн онд гаргасан шийдвэр болохоор Засгийн газраас үнийг нэмэгдүүлж шийдвэрлэх боломжгүй. 2022 оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь олонхийн бүлэг энэхүү асуудлыг ярилцана” гэв.

#барилгачдын төлөөлөл, #МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, #УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, #УИХ-д шаардах бичиг хүргүүллээ,