Норвегид таван хүний ​​аминд хүрсэн нум сумтай аллагыг террорист халдлага болохыг Норвегийн аюулгүй байдлын алба (PST) мэдээлэв. Гэхдээ халдлагын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Сэжигтэн 37 настай Дани улсын иргэн Эспен Андерсен Братен гэгч нь исламын шашин шүтдэг бөгөөд түүнийг радикал үзэлтэй болсон байж магадгүй гэж үзэж байна.

Офицерууд сэжигтнийг Драммен хотын цагдаагийн хэлтэст хүргэсэн байна. Түүний өмгөөлөгч Фредрик Нойманы хэлснээр сэжигтэн гурван цаг гаруй байцаагдаж, эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа гэжээ. Түүнийг дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй хүний ​​аминд хүрсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд шүүх хурал баасан гарагт орон нутгийн цагаар 09:00 цагт болно гэж албаны хүн мэдээлэв.

Цагдаагийн прокурор Анн Ирен Сване Матиассен ТВ2 телевизэд өгсөн ярилцлагадаа сэжигтнийг Конгсбергт амьдардаг, цагдаад бүртгэлтэй байсан гэв. Мөн цагдаагийн хуульч “NRK” олон нийтийн телевизэд хэлэхдээ түүнийг сэтгэцийн эмчээр үнэлүүлнэ гэжээ.

Хэргийн талаарх дуудлага лхагва гарагийн 18:13 цагт бүртгэгдсэн. Цагдаа нар зургаан минутын дараа очсон боловч тэрээр цагдаа нар рүү гал нээгээд зугтжээ. Эцэст нь түүнийг 30 орчим минутын дараа баривчилсан бөгөөд энэ хооронд шархадсан хохирогчид амиа алдсан гэж цагдаагийн дарга хэлэв.

Энэ нь барууны хэт даврагч Андерс Беринг Брейвик 2011 оны долдугаар сард Утояа арал дээр 77 хүний амийг хөнөөснөөс хойш Норвегид болж буй хамгийн том халдлага болж байна.

Эх сурвалж: BBC

#террорист халдлага,