Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд цас мөс хайлуулах давс, бодсны хэчнээн тонн нөөц бэлтгэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 2278 тонн давс, 2325 тонн бодисны бэлэн нөөцтэй байна. Энэ сарын сүүлчээр нэмэлтээр 1800 тонн бодис, 570 тонн давс нөөцөлнө. Нэмэлтээр татан авах бодис, давсыг Нийслэлийн хот тохижилтын газарт хуваарилах юм. Харин дүүргүүдэд цас мөс хайлуулах бодис хуваарилах ажлыг хотын ерөнхий менежер үүрэг чиглэлийнхээ хүрээнд хийж гүйцэтгэнэ.
Одоогийн байдлаар Чингэлтэй, Багануур, Хан-Уул дүүрэг бодис, давсаа хангалттай хэмжээнд нөөцөлсөн. Харин бусад дүүргийн хувьд давс, бодисны нөөцлөлт шаардлага хангахааргүй байна. Иймд тэдгээр дүүрэгт бодис нөөцлөхөөр төлөвлөгөөнд тусгаад байгаа. Тэгэхээр одоо бэлтгээд байгаа нөөцийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
Нэг килограмм бодисыг ОХУ-аас 400 төгрөгөөр авч байна. Харин давсыг дотоодоос авдаг. Нийслэлээс давс, бодис нийлүүлэх гурван байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний хугацаа аравдугаар сарын сүүлчээр дуусна” гэв.

#онцолсон, #Нийслэлийн хот тохижилт, #Өвөлжилтийн бэлтгэл ажил, #Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,