Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганы үеэр ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага арваннэгдүгээр сарын 4-нд 100 жилийнхээ ойг цахим хэлбэрээр тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд Монгол Улсад хууль хамгаалах, шүүхийн бүх төрлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн цэргийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэг юм. Манай байгууллагын ажилд бэрхшээл, сайжруулах шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал, харуул хамгаалалтын ажилтнуудын орон тоо болоод зарим нөхцөл байдлын шинж чанартай асуудал бий. Харуул, хамгаалалтын нэг ажилтан 3.5 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа. Мөн хүүхдүүд бага насандаа гэмт хэрэгт холбогдох, ял шийтгэл хүлээх явдалд бид сургалт хүмүүжлийн тусгай байгууллага ажиллуулж байна. Уг байгууллагын барилга мэргэжлийн байгууллагаар үйл ажиллагаа явуулж болохгүй гэх дүгнэлт гарсан. Тодруулбал, өмнө нь хайрцагны үйлдвэр байсан хуучирсан барилга гэдгийг мэдэх нь мэдэх байх” гэв.

Мөн иргэн Д.Монголхүү саатуулагдаж байхдаа хорих ангиас оргосон гэх мэдээллийг ЦЕГ-ын дарга Ж.Болд өгсөн. Үүнтэй холбоотойгоор хорих ангийн хамгаалалт хэр байгаа талаар үргэлжүүлэн ярилаа.

Тэрбээр “Хорих ангийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн үргэлжилж байгаа. Иргэн Д.Монголхүү хэрэгт шалгагдаад, цагдан хорих төвд хоригдож байгаа. Цагдан хорих байрнаас хүн оргон зайлсан, хоригдож байсан этгээд алдагдсан явдал гараагүй. Хорих байгууллагын үйл ажиллагааны хүрээнд цагдан хоригдсон этгээд алдагдаагүй гэдгийг хэлэх байна. ЦЕГ-ын дарга Ж.Болд яагаад тийм зүйл ярьсаныг өөрөөс нь асуу” гэв.

Түүнчлэн “УИХ-ын гишүүн Д.Ганбат Урьдчилан хорих төвд очсон тухай өчигдөр мэдээлсэн. Гишүүдэд тийм эрх байдаг хэрэг үү” хэмээх сэтгүүлчийн асуултад “УИХ-ын ямар ч гишүүн тодорхой эрх үүргээр хангагдсан байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн төрийн байгууллага, түүний байранд нэвтрэх эрхтэй. Гэхдээ цагдан хорих үйл ажиллагаа явуулж буй тусгаарлагдсан, хамгаалагдсан байранд нэвтрэх ёсгүй. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19.2-т энэ талаар заасан байдаг. Тодруулбал, цагдан хоригдож буй этгээдтэй хорих шийдвэр гаргасан албан тушаалтан буюу түүнээс дээш шатны дарга бичгээр зөвшөөрөл өгч уулзалт хийнэ. Ингэхдээ гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүст хамааралтай. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх Цагдан хорих тухай хуулиар хязгаарлагдсан байдаг гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын Д.Ганбатын үйлдэл хууль зөрчсөн гэж ойлгож болно” хэмээн хариулав.

#Шүүх эрх мэдэл хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган, #ШШГЕГ-ын дарга Д.Загджав,