Багдад хотын оршин суугч болох Ансам Мануэль санал хураалт явуулахаас хоёр сар орчмын өмнө коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хэдий ч Иракийн парламентын гишүүнээр сонгогдсон тухай “Al Arabiya” суваг мэдээлжээ.
Тус телевизээр мэдээлж буйгаар, Ансам Мануэль нь парламентын сонгуульд нийслэл хотоос бие даан нэр дэвшиж, 2400 орчим сонгогчийн саналыг авчээ. Гэвч тэрбээр зун халдвар авч, сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч наймдугаар сарын сүүлчээр нас барсан байна.
"Нас барсан хүн" гарч ирсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж, Иракийн эрх баригчдыг сонгуулийг будлиантуулсан гэж буруутгаж байсан боловч талийгаачийн ар гэрийнхэн нь юу болсон талаар "Facebook" хуудсандаа тайлбар хийж, залуу эмэгтэй бие даан нэр дэвшсэн талаар, энэ өвчинтэй удаан хугацаанд тэмцсэн боловч ялагдсан тухай мэдэгдлийг нийтэлжээ.
Ансамын нэрийг техникийн шалтгаанаар саналын хуудаснаас хасаж амжаагүй байсан тул сонгуулийн үеэр найз нөхөд, дэмжигчид нь "залуу бүсгүйн дурсгалд зориулж, мөн талархал, хүндэтгэлийн илэрхийлэл болгон" түүнд саналаа өгсөн аж. Үүний зэрэгцээ нас барсныг нь мэдээгүй олон хүн түүнд саналаа өгсөн байна.
Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл парламентад авсан түүний суудлыг саналын тоогоор түүний дараа орсон нэр дэвшигч авах юм. Иракийн Сонгуулийн дээд хорооноос мэдээлснээр, 10 дугаар сарын 10-нд болсон сонгуулиар Багдад хотод сонгогчдын ирц хамгийн бага буюу ердөө 30 гаруй хувьтай бүртгэгджээ. Сонгуулийн дүнгээр, 97 эмэгтэй парламентад сонгогдсон гэж Иракийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Иракийн парламентын сонгууль 2022 онд болох ёстой байсан боловч авлига, ядуурал, албан тушаалтнуудын дур зоргоор авирлаж буйг эсэргүүцсэн томоохон жагсаал 2019 оны сүүлчээр болсны дараа хугацаанаас өмнө явуулахаар товлосон байна. Санал хураалт дууссаны дараа сонгуулийн явц, үр дүнгийн талаарх бодит мэдээллийг хуурамчаар үйлдэж, будлиантуулсан талаар олон ажиглагч мэдээлсэн бол зарим ялагдсан нам санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

#Ирак,