Чуулганы баасан гарагийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн явуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат онцгой байдлын байгууллагын албан хаагчдын сэтгэл санааг дэмжих, нөхөн сэргээхэд анхаарах, тэдний гэр бүлийг дэмжих, нийгмийн баталгааг хангах талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хуулийн төслийг дэмжээд, онцгой байдлын алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгоно гэсэн хэсгийг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд онцгой байдлын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа хэдэн хүн халдвар авч, ямар хэмжээний мөнгөн тусламж олгосон талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийг дэмжих нь зүйтэй, онцгой байдлын алба хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэл, багаж хэрэгсэл, орон байрны нөхцөлийг анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг төр хангах, онцгой нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох талаар асуулт асууж, үг хэлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хууль зүйн техник хангуулах зорилгоор төслийн үзэл баримтлал, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтыг уялдуулан дэс дараалал, бүтцэд өөрчлөлт оруулах, нэр томьёог жигдлэх, үг, өгүүлбэр, хэллэгийг монгол хэлний дүрэмд нийцүүлэхтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй 5 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараас хариулт, тайлбар авсан. Гишүүд төслийн зохицуулалтыг дэмжиж байгаа бөгөөд үүний зэрэгцээ цар тахлын нөхцөлд тэргүүн эгнээнд ажилласан бусад салбарын ажилтнуудын цалин, нийгмийн баталгааг сайжруулах бодлогын талаар, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дууссан ч цар тахлын нөхцөл байдал үргэлжилсээр байвал хэрхэх талаар тодруулж, хариулт авсан юм.
Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.